Papers1 provider · 1 record
April 28, 2025· Гэмт явдалтай тэмцэх асуудал
article
Open access

ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨС ҮҮДЭЖ БУЙ ХӨРӨНГИЙН ТУХАЙ

Authors:Б Лодойсамбуу *

Abstract

Товч агуулга. Сүүлийн жилүүдэд цахим технологи, мэдээллийн салбар үсрэнгүй хөгжихийн хэрээр уламжлалт хөрөнгийн ойлголт хийгээд түүний харилцаа харьцангуй хоцрогдох байдал бий болсоор байна. Хүмүүс бэлэн мөнгөний хэрэглээгээ багасгаж өдөр тутмын худалдан авах үйл ажиллагаандаа өөрийн харилцах банкны картаар аль эсвэл цахим банкаар дамжуулан төлбөр тооцоо хийх бүр цаашлаад зарим тохиолдолд өөр бусад хэлбэрийн дижитал хөрөнгүүдээр худалдан авалт хийх боломжтой болжээ. Дижитал хөрөнгө гэх ойлголт нь технологийн тусламжтайгаар дижитал орчинд худалдан авч, хадгалж, шилжүүлж, арилжаалж болох мөнгө түүгээр орлогдох үнэ цэнийг агуулж буй хэрэглээний ойлголт юм. Цахим технологийн хөгжлийг дагаж сүүлийн жилүүдэд криптовалют буюу виртуал хөрөнгөтэй холбоотой блокчейн технологид суурилсан coin[1], token[2], nft[3] зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүд болон санхүүгийн технологийн үйл ажиллагаатай холбоотой дижитал орчинд үнэ цэнэ бүхий хөрөнгүүд шинээр бий болсоор байна. [1] Койн гэж өөрийн гэсэн блокчейн сүлжээнд суурилсан блок схемүүдээр өөрийн мэдээллийг хадгалдаг, сүүлийн үеийн санхүүгийн бүтээгдхүүн юм. [2] Токен гэж аливаа блокчейн технологид суурилж өөрийн мэдээллийг агуулж цахим хөрөнгөд хамаарах хэрэглээний обьект юм. [3] NFT- Non Fungible token гэдэг нь блокчейн дээр суурилсан дахин орлогдошгүй үнэ цэнийг агуулж буй бүтээгдхүүн юм. Сүүлийн жилүүдэд хүмүүс өөрийн бүтээлийг NFT болгон виртуал орчинд худалдах болсон ба Их, дээд сургуулиуд оюутны мэдээлэл болон дифломыг NFT болгох болсон.

Community

0 comments
Use Connect Wallet in the navigation

No discussion yet

Be the first to share a question or observation.